Хятадаас Куба улсад 60000 тонн цагаан будаа илгээж байна


Хятадаас илгээж буй хүмүүнлэгийн тусламжийн 60 мянган тонн цагаан будааны эхний ээлжийг хүлээн авснаа Куба мэдэгдлээ. Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел Ням гаригт цахим хаягтаа "Эхний ээлжийн 15 мянган тонн будаа Хавана боомтод ирлээ. Манай засгийн газарт тулгасан дарамт шахалтыг буруушааж буй Европын холбоо болон Хятадад гүн талархал илэрхийлье. Бидэнтэй эв санаа нэгтэй байж, манай ард түмэнд оноосон шийтгэлийг хатуу буруушааж байгаад баярлалаа" гэжээ. Мөн тэрбээр Кубын одоогийн нөхцөл байдлыг геноцидтой зүйрлэсэн байна.
Трамп Латин Америк дахь Хятадын нөлөөг хянахаар оролдож байгаа хэдий ч Куба улс Азийн супер гүрнээс улам бүр хамааралтай болж байна.
Хятад улс Кубад нарны хавтан хүртэл нийлүүлсэн. Энэ нь Кубын хуучирч муудаж буй эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, арлыг чулуужсан түлшний хамааралтай байдлаас нь салгах хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Трамп Кубад хориг арга хэмжээ аваад зогсохгүй ерөнхийлөгч Мигель Диас-Канелыг огцрохыг шаардаж байна. Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро байхгүй ч засгийн газрын ерөнхий бүтэц хэвээрээ байгаа билээ. Куба ч бас ийм байх боломжтой гэж Трамп үзэж буй. Мөн шаардлагыг нь биелүүлэхгүй тохиолдолд Кубад цэргийн ажиллагаа явуулна гэсэн утгатай мэдэгдлийг хийсээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт тэрбээр "Бусад ерөнхийлөгч 50, 60 жилийн турш энэ асуудлыг зүгээр хараад суусан, үйлдэл хийх хүн нь би л бололтой" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen