Сүхбаатарын талбай дахь “UB Food Festival-2026”-ын цагаан асрыг буулгах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар тайлбар өглөө


Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “UB Food Festival-2026” олон улсын хоолны өдөрлөгийн үеэр байрлуулсан том хэмжээний цагаан асрыг буулгах албан чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өгсөн боловч уг шийдвэрийн хэрэгжилт одоогоор бүрэн биелээгүй байгаа нь олон нийтийн анхаарал татаж байна.

Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тайлбар өгөхдөө Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг чухалчилж үзэж байгаа ч асрыг шууд буулгах боломжгүй тодорхой нөхцөлүүд байгааг дурджээ. Тухайлбал, асарт батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр төлөвлөгөөт арга хэмжээ үргэлжилж байгаа бөгөөд уг байгууламжийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл талбайд байлгахаар төлөвлөсөн байна. Мөн ирэх “COP17” олон улсын арга хэмжээнд ашиглах зорилготой байгаа аж.

Түүнчлэн одоогийн байдлаар уг асрыг буулгаад түр хадгалах, агуулахад байрлуулах бэлэн боломжит газар байхгүй тул шууд нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсэж байгаа гэж тайлбарласан байна.

Цагаан асрыг анх 300 орчим сая төгрөгийн өртгөөр барьж байгуулсан бөгөөд буулгаж, зөөвөрлөхөд дахин 100 гаруй сая төгрөгийн зардал гарах тооцоог өмнө нь Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг мэдээлж байжээ.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen