Дорнод станцын нүхэн цооногийн тогтоол усанд хүүхэд осолджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХХК-ын урд нүхэн цооногийн тогтоол усанд 15 настай хүүхэд ороод сураггүй болсон тухай дуудлагыг 2026.05.12-ны өдрийн 10:55 цагт онцгой байдлын алба хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж буцалтгүй нэрвэгдэгчийг тогтоол усан цооногийн эргээс 3 метр зайд, 3.5 метрийн гүнээс гаргаж Шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Тухайн тогтоол усан цооног нь 25 метр урт, 20 метрийн өргөнтэй бөгөөд 5-6 метрийн гүн станцын үнс хадгалах сангийн зориулалттай байгууламж юм.