Автобусны буудал дээр 60 гаруй насны эрэгтэй нас барсан байжээ


СХД-ийн долоодугаар хороонд “Хилчин хотхоны автобусны буудлын ард настай хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 3-ны өдрийн 11.31 цагт ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 60 гаруй насны эрэгтэй биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай байжээ.
Уг хэргийг СХД-ийн цагдаагийн II хэлтсээс шалгаж байна. Ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллээр тухайн эрэгтэй даралт ихсэх өвчтэй, зүрх өвддөг байсан хэмээн мэдээлжээ.
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen