Нийслэлд он гарснаас хойш шар өвсний түймэр 11 дэхээ гараад байна


Он гарснаас хойш улсын хэмжээнд ой, хээрийн болон ахуйн 25 удаагийн түймэр бүртгэгдэж, нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 21 суманд гарсан галыг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын байгууллага мэдээллээ. Хамгийн сүүлд Хэнтийн Мөрөн суманд гарсан түймрийг цурамд оруулсан бөгөөд нийтдээ ойн 704, хээрийн 58.6 мянган га талбай өртсөн байна.

Алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран 26 гэр, 19 өвөлжөө, бусад эд хөрөнгийг авран хамгаалж, гурван өрхийн найман иргэн, 2000 орчим малыг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлжээ.

Харин Улаанбаатар хотод шар өвс шатааснаас үүдэлтэй түймрийн тохиолдол нэмэгдэж, он гарснаас хойш 11 удаа бүртгэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор ногоон бүсүүдэд өдөр бүр эргүүл ажиллуулж байгаа аж.

Иймд хаврын хуурайшилтын энэ үед иргэд ил задгай гал гаргахгүй байх, асаасан гал, татсан тамхины ишийг бүрэн унтраах, үнс нурмыг зориулалтын саванд хийх зэрэг галын аюулгүй байдлыг чанд мөрдөхийг анхаарууллаа.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen