Дэлхийн хамгийн хуурай цөлд 200 гаруй зүйлийн цэцэг дэлгэрчээ

Дэлхийн хамгийн хуурай цөлд 200 гаруй зүйлийн цэцэг дэлгэрчээ

 

Дэлхийн хамгийн хуурай цөлүүдийн нэг гэддэг Чилийн Атакама цөлд их хэмжээний бороо орсны дараа цэцэгс дэлгэрчээ. Цөлийн уудам талбай ягаан, шар, нил ягаан, цагаан өнгийн зэрлэг цэцэгсээр бүрхэгдсэн байна.

Энэ жилийн цэцэглэлт ойролцоогоор 17 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг хамарч, 200 гаруй зүйлийн ургамал цэцэглэсэн байна. Атакама цөлд долоо, наймдугаар сард их хэмжээний бороо орсон нь энэхүү үзэгдлийн үндсэн шалтгаан болжээ. Олон арван жилийн турш хөрсөн дор унтаа байдалд хадгалагдаж байсан үр, булцуу соёолж, ургамлууд хур тунадасны нөлөөгөөр богино хугацаанд урган цэцэглэжээ.

Цэцэгсийн дунд улаан, шар, нил ягаан, цагаан өнгийн олон төрлийн ургамал ургасан ба тэдгээрийн зарим нь зөвхөн Атакама цөлд ургадаг унаган зүйлүүд байжээ. Ийнхүү ургамал ургаснаар шавж, бусад жижиг амьтдын идэвхжил нэмэгдэж, тэдгээрээр хооллодог амьтдын амьдрах орчинд ч өөрчлөлт гарна хэмээн судлаачид онцолжээ. 

Сүүлийн өдрүүдэд байгалийн ховор энэ үзэгдлийг үзэхээр дотоодын болон гадаадын жуулчид Атакама мужийг зорих болжээ. Гэвч цэцэглэлтийн хугацаа богино бөгөөд бороо зогсож, хөрс хатахын хэрээр цэцэгс гандаж эхлээд байна.  

Атакама цөлийн энэ цэцэглэлтийг Чилид испани хэлээр “Desierto Florido” буюу “Цэцэглэсэн цөл” хэмээн нэрлэдэг гэнэ. Зөвхөн хангалттай хэмжээний хур тунадас орсон үед л тохиолддог байгалийн онцгой үзэгдэл юм. Энэ жил сүүлийн 30 жилд тохиогоогүй өргөн хүрээг хамарч дэлгэрч буй нь энэ ажээ.  

 

 

Эх сурвалж: NPR, Kazinform

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen