Польшийн Краков хотод зургаан хүний аминд хүрсэн халдлага үйлдсэн этгээд эмнэлэгт нас баржээ


Польшийн Краков хотын төвд арваннэгдүгээр сарын 7-нд зэвсэгт этгээд гал нээж, зургаан хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Цагдаагийн мэдээлснээр, 24 настай сэжигтэн хөл хөдөлгөөн ихтэй Төв талбайд хүмүүс рүү буудсан бөгөөд цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очсоноос хойш гурван минутын дотор түүнийг буудан шархдуулсан байна. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн сэжигтэн нас баржээ.
Халдлагын улмаас дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй амиа алдсан бөгөөд нийт 16 хүн эмнэлгийн тусламж авчээ. Амиа алдсан хүмүүсийн дөрөв нь Польш, нэг нь Их Британи, нэг нь Австрийн иргэн байв.
Мөн цагдаа нар сэжигтний гэрт нэгжлэг хийх үеэр түүний 53 настай эцэг, 52 настай эх, 21 настай дүүгийнх нь цогцсыг олсон байна. Урьдчилсан мөрдөн шалгалтаар сэжигтэн хэт барууны үзэл суртлын нөлөөнд автсан байж болзошгүй гэж эрх баригчид үзэж байгаа бөгөөд уг хэргийг террорист халдлага байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Халдлагын дараа Краков хотод бүх нийтийн гашуудал зарласан байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen