"Эрдэнэс Тавантолгой"-н захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоног цагдан хорихоор боллоо


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг тендерийн сонгон шалгаруулалтад нөлөөлж, тодорхой компанид давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түүний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen