Криштиану Роналдо 23 жилийн дараа Португалийн шигшээ багаасаа зодог тайллаа


Португалын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, дэлхийн алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдо 23 жилийн дараа шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарлалаа.

41 настай Роналдо 2003 онд Португалын шигшээ багт анх дуудагдаж, түүнээс хойш нийт 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан амжилтаар шигшээ багийнхаа түүхэн дэх хамгийн олон гоолтой тоглогч болжээ.

Тэрбээр шигшээ багийнхаа хамтаар 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээн болон 2019, 2025 оны Үндэстнүүдийн лигт түрүүлсэн юм. Мөн дэлхийн аварга шалгаруулах зургаан тэмцээнд оролцсон түүхэн амжилтын эзэн билээ.

Роналдо шигшээ багаасаа зодог тайлж байгаа ч мэргэжлийн хөлбөмбөгөө бүрэн орхихгүй бөгөөд Саудын Арабын “Аль-Наср” клубтээ үргэлжлүүлэн тоглох юм.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen