Шүүх, анагаах ухааны шинжилгээ лабораторийн иж бүрэн цогцолбор барилгын шав тавилаа

Тус цогцолбор нь Шүүх анагаах ухааны шинжилгээний орчин, тоног төхөөрөмж, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, гэмт хэргийг илрүүлэхэд шаардлагатай шинжилгээг орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан гүйцэтгэхээрээ давуу талтай.
Шүүх анагаах ухааны шинжилгээ лабораторийн барилга нь Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын эзэмшлийн 9992м2 газарт баригдана.
