Цаг агаар дулаарч, аялал зугаалгын улирал эхэллээ! Хүүхдүүдээ вагонд суулган байгалийн сайхныг хамтдаа мэдэрч, дурсамж дүүрэн аяллыг бүтээгээрэй

Галт тэргээр гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ тав тухтай аялахыг хүсвэл Түнх чиглэлийг сонгоорой. Түнх чиглэлийн орон нутгийн зорчигчийн галт тэрэг Улаанбаатар хотоос өдөр бүр тогтмол 09:35 цагт, 18:55 цагт тус тус явж байна.

Бид танд үйлчлэхэд үргэлж таатай байх болно. Манай галт тэргийг сонгон үйлчлүүлдэг эрхэм зорчигч танд баярлалаа.

Хүндэт зорчигч та бүхэн галт тэргэнд сууж, буухдаа анхаарал болгоомжтой байж, эд зүйлсээ сайтар хянана уу. Төмөр зам нь аюултай бүс тул зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч хэвшихийг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen