АНУ-ын экс тагнуулын ажилтны гэрээс 298 алтан гулдмай олджээ
АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ өндөр албан тушаал хашиж байсан 49 настай Дэвид Рашийг улсын төсвөөс 194 сая ам.доллар завшсан, мөн нууц мэдээллийг гадаадын төлөөлөгчдөд дамжуулсан хэрэгт буруутгаж байна.
Түүний гэрт хийсэн нэгжлэгээр 298 ширхэг алтан гулдмай, 2 сая орчим ам.доллар бэлэн мөнгө, 35 үнэтэй цаг, хоёр BMW автомашин хураан авчээ. Мөн Флорида мужид нийт 145 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь тогтоогдсон байна.
Раш хуурамч “маш нууц хөтөлбөр” зохион байгуулж, төсвийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашигласнаа хүлээн зөвшөөрчээ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сараас хойш цагдан хорьж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 28-нд шүүх хурал болно.
Б.Зул
www.BOLOD.mn