Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал ҮХЦ-д шилжлээ


Өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байна.
ҮХЦ уг мэдээллийг хүлээн авч, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн гэж мэдээлжээ.
Асуудлын гол нь:
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлсэн хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж болох уу? Үндсэн хуульд заасан эгүүлэн татах зохицуулалт улс төрийн тохиролцооноос хамаарах уу? Холбогдох хууль Үндсэн хуультай нийцэж байна уу?Одоо энэ асуудал зөвхөн УИХ-ын хүрээнд яригдахаас илүү Үндсэн хуулийн цэцийн хяналтад орлоо.
ҮХЦ юу гэж дүгнэх вэ?
Д.Цогтбаатарын бүрэн эрх хэвээр үлдэх үү, эсвэл эгүүлэн татах эрх зүйн үндэслэл бий юу?
Хариуг улс төрийн тохиролцоо биш, Үндсэн хууль шийдэх цаг иржээ.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen