Майдар хотод эхлээд юу барих вэ?
Майдар хотын төсөлд 54 метрийн Майдар бурхан, 108 метрийн суварга байгуулах тухай төлөвлөгөө яригдаж ирсэн ч иргэд амьдрах хотын хамгийн суурь хэрэгцээ болох ус, цахилгаан, зам, инженерийн дэд бүтэц хэзээ шийдэгдэх вэ гэсэн асуулт хариултгүй хэвээр байна.
Тус хотын усны эх үүсвэрийг тогтоох судалгаанд улсын төсвөөс 650 сая төгрөг төсөвлөсөн бол 2021 онд Майдар хотын төсөлд 55.2 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон талаар аудитын баримтад дурджээ.
УИХ 2020 онд Майдар хотыг байгуулах шийдвэр гаргаж, Засгийн газарт үе шаттай арга хэмжээ авахыг даалгасан.
Гэвч хот байгуулахад хамгийн түрүүнд бэлгэдэл бус ус, эрчим хүч, зам, дулаан, бохирын систем хэрэгтэй.
Тиймээс Майдар хотод хамгийн түрүүнд сүртэй байгууламж биш, иргэд амьдрах ус, цахилгаан, зам, дэд бүтцээ шийдэх нь чухал.
П.Самдан
www.BOLOD.mn