Монголын чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид зургаан алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын чөлөөт бөхийн төрөлд дасгалжуулагч Ц.Ганзориг, Ж.Баасанбат нарын удирдлага дор оролцсон өсвөрийн тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь өдгөө энэ наадамд оролцож буй Монголын баг тамирчдын хамгийн өндөр амжилт болов.
Тэмцээний охидын 39 кг-ын жинд Э.Мөнгөнсолонго, 54 кг-д Б.Удвал, 58 кг-д Ц.Гэрэл, 62 кг-д Ц.Нандинболор нар алтан медаль хүртсэн бол 50 кг-д О.Энэрэл мөнгө, 42 кг-д А.Очирмаа хүрэл, 46 кг-д Г.Мөнгөнчимэг нар хүрэл медаль хүртэв.
Харин хөвгүүдийн 55 кг-ын жинд Ц.Ганхүсэл, 65 кг-д М.Шагайхүү нар алт, М.Батшагай, 45 кг-д У.Батсайхан, 90 кг-д Б.Цэрэнбат нар мөнгө, 80 кг-д Э.Доржнамжин, нар хүрэл медалийн тавцанд гарлаа.