AI-аар бэлтгэсэн хуурамч зургаар 4.1 тэрбум төгрөг залилах гэж байсныг илрүүллээ

Хиймэл оюун ухаан (AI) ашиглан бодит бус орон сууц, хаус хорооллын зураг, видео шторк бэлтгэж, иргэдээс 4.1 тэрбум төгрөг залилах гэж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчиллаа.
Сэжигтнүүд "House Mentor", "Arvijih Green Village", "Сүмбэр Хаус Капитал" зэрэг хэрэгжих боломжгүй болон бодит бус төслүүдийн зураг, видео танилцуулгыг AI болон сүүлийн үеийн технологи ашиглан хийсвэрээр бэлтгэсэн байна. "Орон сууцны захиалгын гэрээ" нэрээр 120 гаруй иргэнээс 3.6-4.1 тэрбум төгрөгийн урьдчилгаа цуглуулахаар бэлтгэж байжээ.
Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс холбогдох этгээдүүдийг дайчлан баривчилж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.