Монгол, БНХАУ-ын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНХАУ-д хийж буй албан айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохунтай уулзаж, хоёр улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ван Шяохун Монгол Улс “Дэлхий дахины аюулгүй байдлын хамтын ажиллагааны форум”-д өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэв. Уулзалтаар талууд Монгол, БНХАУ-ын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж байгааг онцолж, цаашид хилийн зөрчил, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлт, олон улсын цахим залилан зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Дэлгэрэнгүйг линкээс: https://mojha.gov.mn/content/6aa23dabb024d35b210057fc
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen