С.Амарсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөл батлагдснаар шүүхийн ачааллыг зохистой түвшинд барих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай болгох, улмаар иргэдийн шүүхэд хандах болон шударга шүүхээр шүүлгэх эрхийг бодитоор хангах боломж бүрдэнэ.
