Газын дайны тухай баримтат кино хийсэн Израил найруулагчдын иргэншлийг цуцлуулна гэж сүрдүүлэв

Газын дайны тухай баримтат кино хийсэн Израил найруулагчдын иргэншлийг цуцлуулна гэж сүрдүүлэв

 

Израилийн кино найруулагчид Венецийн кино наадамд дайны талаар шүүмжлэлтэй байр суурьтай “NAZA” баримтат киногоор оролцож Тусгай шүүгчдийн шагнал хүртжээ.

Харин Израилийн Соёлын сайд Мики Зохар (Miki Zohar) тус киноны найруулагчид болох Юваль Абрахам (Yuval Abraham), Рэйчел Зор (Rachel Szor) нарын иргэншлийг цуцлуулах арга хэмжээ авна гэж мэдэгдэв.

Тэрбээр өөрийн цахим хуудаст уг баримтат киног “жигшүүртэй, кино наадмаас шагнал хүртсэн нь цочирдом явдал” гэжээ.

Түүнчлэн “Дэлхий даяарх еврейчүүдийн эсрэг үзэлтэй хүмүүсийн алга ташилтыг хүртэхийн тулд өөрийн улсад хор хөнөөл учрууллаа” хэмээн буруутгасан байна.

Тус баримтат кино нь 80 минутын хугацаатай бөгөөд Газа дахь Палестинчуудыг хиймэл оюун ухаанд суурилсан системээр олноор нь хөнөөсөн тухай баримтжуулан гаргажээ.

Киноны нээлтийн үеэр үзэгчид суудлаасаа босож 25 минутын турш алга ташин хүндэтгэл үзүүлсэн байна.

Кинонд Израилийн арми болон тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан алба хаагчид яриа өгчээ.

Тэдний ярьснаар “Lavender” нэртэй хиймэл оюун ухааны системийг Газа дахь Палестинчуудын харилцаа холбоог хянах, улмаар устгах байг тодорхойлоход ашигладаг байсан аж.

Найруулагч Юваль Абрахам энэхүү баримтат кино нь барууны орнуудын засгийн газруудыг Израильд эдийн засгийн хориг арга хэмжээ авахад түлхэц болно гэж найдаж буйг илэрхийлжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen