Б.Энхбаяр: Намайг чөлөөлөөд Монгол Улс сайхан болох гээд байгаа бол надад хамаа алга. Би бэлэн байна


УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр: "Засгийн газрыг огцруулна, намайг огцруулна гэдэг ийм мэдээн дотор 2 жил явчихсан учраас үүнд гайхаад, ичээд, эргэлзээд байх юм юу ч алга. Сүүлийн хэдэн жил дандаа л ийм юм ярьж байдаг.

Намайг чөлөөлчихвөл Монгол улс амар сайхандаа жаргаж байвал ямар ч асуудал байхгүй шүү дээ.

Наадах чинь шинэ мэдээ биш байхгүй юу. Ноднин жил жишээлбэл энэ нөхрийг л шийдчих, шийдэхгүй бол Улсын төсвийг батлахгүй гэсэн зүйлүүд зөндөө л байсан. Ийм юман дотуур нь явж байгаа учраас би бол хувьдаа энд цочирдоо байх юм байхгүй. Тэр хүмүүсээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Би бол бэлэн байгаа, айж хургаад ч байдаг хүн биш." гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen