Ойн санд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ


Газар зохион байгуулалтын албаны хоёр ажилтан иргэнтэй бүлэглэн ойн сан бүхий газарт 11 хүнд тус бүр 500 м.кв газар эзэмшүүлэх нөхцөл бүрдүүлсэн хэрэгт холбогджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Б.Б, Б.У нар иргэн Э.М-тэй бүлэглэн 11 иргэнд газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр дүүргийн Засаг даргын А/799 дугаар захирамжийг гаргуулсан байна. Ингэснээр дээрх иргэдэд ойн сан бүхий газрыг хууль бусаар эзэмших нөхцөл бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэж прокурор үзжээ.
Нийслэлийн прокурорын газраас Б.Б, Б.У нарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Улмаар хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen