В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 28-нд болсон Нэгдсэн Орос Намын төлөөлөгчдийн 23 дахь удаагийн хурал дээр хэлэхдээ, энэхүү хурал нь ОХУ-ын хувьд нэн эгзэгтэй цаг үед болж байгаа бөгөөд барууныхан ОХУ-ын дотоодод үймээн үүсгэж, ОХУ-ын улс төрийн нөхцөл байдлыг эмх замбараагүй болгохыг оролдож байна, гэхдээ тэд тулалдааны талбарт болон стратегийн хувьд амжилтад хүрч чадахгүй гэв. 


Тодруулбал дэлхий дахинд үндсэн болон системийн шинжтэй өөрчлөлт бий болж, бүс нутгийн зөрчилдөөн нэмэгдэж, улс орон болон ард иргэд хоорондын олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүний зориуд бий болгосон шинэ саад бэрхшээлүүд учирч байна.

Үүний зэрэгцээ барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авч, урьд өмнө байгаагүй дарамт шахалт үзүүлж, ОХУ-ын дотоодод эмх замбараагүй байдал үүсгэж, улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхийг оролдож байна, гэхдээ тэд ОХУ-ыг тулааны талбарт ч, стратегийн хувьд ч ялж чадахгүй гэж В.Путин хэлсэн аж.


Тэрээр хэлэхдээ, ОХУ-ын хөгжлийг саатуулах аливаа оролдлогыг таслан зогсоож, улс орон болон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, ОХУ-ын хил хязгаарыг зөрчихгүй байхыг баталгаажуулж, ОХУ-ын нутаг дэвсгэр, дэд бүтцийн эсрэг дайснуудын террорист халдлагыг багтаасан өнөөгийн сорилтуудад тайван хариу үйлдэл үзүүлэх хангалттай хүчин чадал, нөөц бололцоо, улс төрийн хүсэл зориг бий гэж мэдэгдэв. 


В.Путин хэлэхдээ, ОХУ дотоод хөгжилд тулгарсан асуудлыг шийдвэрлэж, дотоодын эдийн засаг, технологийг сайжруулах, орон сууц, зам барих, илүү олон ажлын байр бий болгох, дэвшилтэт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний тусгаар тогтнол, статусаа хамгаалах чадвартай гэсэн байна.

ОХУ хүнд хэцүү үеийг туулж байгаа бөгөөд зохих тохируулга хийх шаардлагатай байна, гэхдээ бүх стратегийн хөгжлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, улс орон нийгмийн үүргээ биелүүлэх болно гэж тэрээр мөн хэлжээ.


Г.Бямба
https://sonin.mn/newsDetail/17800
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen