Буйр явах чиглэлд Мэнэн багт амрах өртөө байгуулж байна

Аймаг болон Матад сумын хамтарсан хөрөнгө оруулалтаар Мэнэн багт “Боловсон ариун цэврийн байгууламж бүхий амрах өртөө" байгуулж байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл өртөөний хэрэгжилттэй танилцаж, нэмэлт эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.
Амрах өртөө нь кофе шоп, түр буудаллах талбай, боловсон ариун цэврийн байгууламж, сэргээгдэх эрчим хүч зэргийг цогцоор төлөвлөжээ.
Гүйцэтгэгчээр “Донж-Өргөө” ХХК ажиллаж байна.




