Тээвэрчдийн холбооноос терминалын бүс дэх аюултай нөхцөл, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүллээ


НИЙТ ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:
Тус холбоо болон ҮЭ-ийн хорооны зүгээс жолооч нарыг аюултай өндөрт гаргаж хучлага хуулуулж буй хууль бус ужгирсан үйл ажиллагааг зогсоох шаардлагыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа хүргэж буй боловч үл тоомсорлож, хятад улсын шаардлага гэдгээр шалтаглаж хууль журам зөрчсөн үйлдлийг ӨДӨР ТУТАМ ДАВТСААР БАЙНА. Энэ үйлдэл нь үндсэн хуулинд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхээ хамгаалж буй жолооч нарыг арга буюу тэмцлийн хэлбэрт оруулах, тэг зогсолт хийлгэх, экспортыг тасалдуулах байдалруу шахаж байна.
Энэ байдлыг зогсоох талаар Ерөнхий сайд жич цохон үүрэг өгсөн боловч үл тоомсорлох түвшинд хүрсэнийг та бид ойрын өдрүүдэд харж байна.
Ийнхүү хуулийг уландаа гишгэж ХҮН- ээс илүү Нүүрс шүтэж, албан тушаалаа бөөцийлөн эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэд хор учруулах нөхцөл байдалд шахаж буй хамаарах албан тушаалтнуудад хэрэг үүсгэж, шат шатанд хариуцлага тооцуулах цаг боллоо.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж, МТЗ ТӨҮГ гүйцэтгэх захирал О.Батчулуун, Хилийн боомтын захиргааны дарга удирдлагууд терминалын бүст 2026.06.29 ний өдрөөр эцэслэн жолооч чиргүүл дээр авирч гарахыг хориглосон шийдвэрийг албан ёсоор бичгээр гаргаж, терминалын бүст хучлагын тусгай баг хүнээ гаргаж хууль журам хангаж ажиллах сүүлийн тайван замын шаардлагыг үүгээр хүргүүлж байна.
АНХААРУУЛГА:
Хэрвээ та болон таны хэн нэг найз нөхөд жолооч чиргүүл дээр авчир байгаад унах тохиолдол хэрэг учрал гарвал нэн даруй нөхцөл байдлыг баримтжуулан бичлэг хийж зураг авч , хамгийн эхэлж Ханбогд сумын цагдаагийн газарлуу утасдаж хэрэг осол болсон талаар дуудлага өгч хэрэг бүртгэл нээлгэж, шинжээч томилуулж буруутай этгээдэд хариуцлага тооцуулах хуулийн үйл ажиллагаа эхлүүлэх ёстойг анхаарна уу!
Хучлага хуулахаар авирч унаж бэртсэн, тахир дутуу болж эрүүл мэндээрээ хохирсон тээвэрчид Баянзам ҮЭ -ийн хорооны 85047585 дугаарт холбогдож өргөдөл гомдоо гаргаарай.
БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО, ҮЭ-ИЙН ХОРОО
2026.06.25
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen