Европт хэт халалтын улмаас олон хүн амиа алдаж, онцгой байдал үүсэв



Европын хэд хэдэн улс сүүлийн өдрүүдэд түүхэн өндөр халалттай тулгарч, Франц, Испани, Итали, Их Британи, Герман зэрэг орнуудад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсээд байна. Францад зөвхөн хэдхэн хоногийн дотор усанд сэрүүцэх гэж оролдсон 40 хүн живж нас барсан бөгөөд халалтын улмаас сургууль, цөмийн реактор хүртэл түр хаагджээ.

Испани, Германд агаарын температур 40°C-ийг давж, зарим бүс нутагт түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол Италид олон хотод улаан түвшний анхааруулга зарласан байна. Мэргэжилтнүүд энэ үзэгдлийг Африк тивээс ирсэн халуун агаар Европ дээр “Омега блок” хэлбэрээр түгжигдсэнтэй холбон тайлбарлажээ.

Европын дулаарал дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай явагдаж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen