ЗГ: Наадмаар нийт 10 хоног амраана
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Үндэсний их баяр наадмаар нийт 10 хоног амрах эсэх" асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр боллоо. Ингэснээр, 7-р сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмааар 10 хоног амрахаар боллоо. Өөрөөр хэлбэл, 7-р сарын 20-ноос ажил цуглахаар болж буй юм.