Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны жижиглэн худалдааг маргаашаас зогсоож, оронд нь есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ.
Нөөцийн махны худалдаа энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэдэд дараах үнээр борлуулах юм.
* Хонины мах – кг нь 13,000 төгрөг
* Үхрийн мах – кг нь 15,000 төгрөг
Энэхүү арга хэмжээ нь наадмын өмнөх махны үнийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийг хямд үнэтэй махаар хангах зорилготой бөгөөд худалдааг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах аж.