Энэ жил дахин 22 багш тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэгийг авлаа

Дорнод аймаг бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын нийгмийн баталгаанд дэмжлэг үзүүлэх төслийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил 22 багш тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг авснаар нийт 90 багшийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлээд байна.
Дорнод Аймгийн Засаг дарга Ш.Ёл:
"Цаашид ч аймаг орон нутгийн зүгээс багш нарынхаа хөдөлмөрийн үнэлэмж, ур чадварын нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, багшийн ачааллыг бууруулах, сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж нэг багшид ноогдох хүүхдийн тоог бууруулахад анхаарч аймгийн Засаг даргын ирэх 4 жилийн бодлогын баримт бичигтээ тусган ажиллаж байгаа гэдгийг онцолмоор байна.
Мөн Дорнод аймгийн боловсролын салбар ЭЕШ-аараа тэргүүлэгч аймгуудын эгнээнд тогтмол байж, тэр дундаа Боловсролын газар өнгөрсөн онд ажил үйлсээрээ 21 аймагтаа тэргүүлсэн нь багш нар та бүхний маань хамгийн том хувь нэмэр билээ." гэв.









