НИТХ-ын хуралдаанаар Жуковын хөшөөний газар, 14-р сургуулийн клонкыг чөлөөлөхийг шаардлаа


2021 онд Засгийн газраас БЗД-ийн 4 дүгээр хороо буюу Жуковын хөшөөний ард талын талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай шийдвэр гарсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ газар бодит байдал дээр чөлөөлөгдөөгүй, ухаж сэндийчээд орхисон, хүн эндэж мэдэхээр талбар болчхоод байна. Энэ газрыг нийтийн эзэмшилд авч, тохижилт бүтээн байгуулалт хийх боломжоор хангахыг холбогдох удирдлагуудаас шаардлаа. Мөн БЗД-ийн 14 -р сургуулийн хажууд шунхлай бензин клонк байдаг. Тус сургуулийн олон мянган хүүхдийн эрүүл мэнд хохирч байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, өмнөх хотын дарга болон холбогдох байгууллагууд ч очиж уулзаад энэ клонкыг нүүлгэж газрыг чөлөөлнө гэсэн. Энэ асуудлыг хойш тавихгүй шийдэх ёстойг санууллаа. Баянзүрх дүүрэг Улаанбаатар хотын хүн амын 30-40 хувийг эзэлж байна. Энэ хэрээр гэмт хэрэг зөрчил өндөр байдаг. Ялангуяа БЗД-ийн 6,15, 18, 25,43, 36, 26 гэсэн хороодын иргэд төрийн үйлчилгээ тэр дундаа цагдаа хүчний байгууллагын тусламж түргэн шуурхай авч чадахгүй байна. Уг хороодын ойролцоо цагдаагийн хэлтэс байгуулах шаардлага байгаа тул газрын асуудлыг яаралтай шийдэх саналыг хэллээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen