Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо

Улсын онцгой комиссын 2026 оны I хуралдаан өнөөдөр боллоо. Үндэсний хэмжээнд стандартын хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагууд, ялангуяа, яамдын оролцоо чухал. Улсын нөөцийн тогтолцоонд шинэчлэл хийх, экологийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. “Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг төр хариуцах ёстой. Улсын онцгой комисс эрсдэлийг урьдчилан тооцоолж, хамгийн муу нөхцөл байдалд ч бэлэн байх зарчмаар ажиллах шаардлагатай”-г Шадар сайд Н.Номтойбаяр онцлов.