Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр салбарынхаа үе үеийн сайд нарыг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.06.02/ салбарынхаа үе үеийн сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан, Хөдөлмөрийн баатар Д.Содном үе үеийн сайдуудыг хүлээн авч, ахмадуудынхаа үгийг цаг гарган сонсож байгаад талархал илэрхийлээд, манай улсын эрх баригчид 1990-ээд оноос хойш үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгаа хүчирхэг, улсын төсвөө хүрэлцээтэй болгох боломж бүрдүүлж ажиллаагүй алдаа гаргасныг онцолсон. Энэ алдааг засахын зэрэгцээ Монгол Улсын урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгавал зохих ажлын талаарх саналаа танилцуулсан юм.
Сангийн сайд З.Мэндсайхан улсын нэгдсэн төсвийн орлого, зарлагын талаар болон салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан. Тэрбээр, салбарын бодлогыг тодорхойлж, чухал шийдвэрүүдийг гарган улс орны эдийн засгийг үүрч явсан сайд нарын хэлсэн салбарын үйл ажиллагаатай холбоотой саналыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Тус уулзалтад Сангийн дэд сайд Б.Хулан, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж нар төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, сайд нартай нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн сайн туршлагын талаар хуваалцлаа.