Вашингтонд үйлдвэрийн осол гарч, 11 хүн амь үрэгджээ


АНУ-ын Вашингтон мужид химийн бодис хадгалж байсан сав хагарч, нурсны улмаас амиа алдсан хүний тоо 11-т хүрчээ. Тодруулбал, өнгөрөгч Мягмар гаригт (2026.05.26) Лонгвью хот дахь Японы "Nippon Paper Group" компанийн охин компани болох "Nippon Dynawave Packaging" үйлдвэрийн химийн бодис хадгалдаг нөөцийн сав цуурч, улмаар нурсан. Толгой компани болон орон нутгийн гал түймэртэй тэмцэх байгууллагын мэдээлснээр, Ням гариг гэхэд сураггүй байсан есөн ажилтны цогцсыг олж, нас барсныг нь баталгаажуулжээ. Ингэснээр уг ослын улмаас амиа алдсан хүний тоо 11 болж, өөр найман хүн гэмтсэн байна.
Цууралт өгч, нурсан саванд цаасны материал үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодис хадгалагдаж байсан гэж мэдээлжээ. Орон нутгийн эрх баригчид ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт эхлүүлсэн байгаа бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран ойр орчмын бүс нутагт үзүүлж болзошгүй байгаль орчны нөлөөллийг үнэлж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen