"Хонжворт сугалаа" зохион байгуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүллээ

Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар нь Сангийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газартай хамтран цахим орчинд “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй 19, сангийн яамнаас олгодог тусгай зөвшөөрөлгүйгээр цахим орчинд сугалаа зохион байгуулж байсан 11 нийт 30 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, Шалгалтын явцад сугалааны хонжворт шалгарсан азтаны автомашин, орон сууц зэрэг хонжворыг өгдөггүй, урьдаас төлөвлөсөн хүнийг сугалааны азтанаар шалгаруулж, зохиомол нөхцөл байдлыг бий болгон иргэдийг хохироож, фейсбүүк орчинд 2 төрлийн пэйж хуудас ажиллуулдаг 2 бүлгийн 14 иргэний хууль бус үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Манай улсад сүүлийн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.1 сая иргэн хонжворт сугалаанд оролцсон байна. Мөрдөн шалгах албанаас зохион байгуулж буй төлөвлөгөөт хяналт, шалгалт үргэлжилж байна.