Хотын 24 мега төсөлтэй холбоотойгоор 30 дансны 2.6 их наяд төгрөгийн гүйлгээг хязгаарлажээ
Нийслэлд хэрэгжүүлж буй 24 мега төсөл буюу Туулын хурдны зам, 1-р тойрог зам, Сэлбэ дэд төв төсөл хөтөлбөрийг шалгах АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг:
-30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг гаргуулан авч шалгаж байна.
-Төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг 135 хүнээс мэдүүлэг авсан.
-Арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
-7 газарт нэгжлэг, үзлэг хийсэн.
-Эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
-Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаа мэдүүлэг авсан.
-2 хүнийг яллагдагчаар татсан.
-2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.