Исланд улс ажлын 4 өдөртэй болжээ

Исланд улс ажлын 4 өдөртэй долоо хоногийн туршилтыг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт саараагүйгээр зогсохгүй ажилчдын бүтээмж нэмэгдэж, стресс буурсан үр дүн гарчээ. 2015 оноос эхэлсэн уг туршилтад төрийн болон олон салбарын 2500 гаруй ажилтан хамрагдаж, ажлын цагийг 40-өөс 35–36 цаг болгон бууруулсан ч цалин хэвээр үлдсэн байна.
Судалгаагаар ажилчдын сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэнд сайжирч, ажлын төвлөрөл нэмэгдсэн нь бүтээмжийг хадгалах боломжтойг харуулжээ. Энэ туршлага нь ажил ба амьдралын тэнцвэрийг чухалчлах шинэ хандлагыг илтгэж, Их Британи, Герман зэрэг олон оронд сонирхол, туршилт өрнөхөд хүргээд байна.