ОХУ-д цэрэгт явбал өрийг нь тэглэх хууль баталжээ


ОХУ-д Украины дайнд оролцохоор гэрээт цэрэг болсон иргэдэд өр, зээлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хэрэгжиж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, дайнд оролцож буй зарим иргэний банкны зээл, шүүхийн өр төлбөр, торгуулийг хүчингүй болгох эсвэл түр царцаах арга хэмжээ авч байгаа аж.

Гэхдээ энэ нь цэрэгт явсан хүн бүрийн бүх өрийг шууд тэглэнэ гэсэн үг биш бөгөөд зөвхөн тодорхой нөхцөл, шаардлага хангасан гэрээт алба хаагчдад хамаарах зохицуулалт юм.

ОХУ сүүлийн жилүүдэд цэрэг элсүүлэх зорилгоор өндөр мөнгөн урамшуулал, нэг удаагийн тэтгэмж, өрийн хөнгөлөлт зэрэг арга хэмжээг идэвхтэй ашиглаж байгаа талаар мэдээлэгдсээр байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen