Гарын үсэг нь 50 сая төгрөгт хүрсэн гэх Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ



Өчигдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдааны дундуур НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж мэдээлэл хийсэн. Тэрбээр “Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг аж ахуйн нэгжүүдийг дарамталж ашиг хонжоо олдог, гарын үсгээ 50 саяар зурдаг. Энэ асуудлаасаа болж АТГ-т шалгагдаж, ажлаасаа халагдсан” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад “Хуулийн байгууллагын шалгалтын талаарх мэдээллийг мэдэхгүй байна. Бидэнд Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авсан гэдэг мэдээлэл л байна” гэх хариултыг өглөө.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen