Сайн парламентыг төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо чухал


Парламентын дархлааг сайжруулахад УИХ-ын гишүүдийн ирц оролцоо, парламентын сэтгүүлчдийн дуу хоолой хамгаас чухал.
Иргэдэд ойр, хариуцлагатай, ил тод ажилладаг “Сайн парламент”-ыг төлөвшүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийн бодлогоо өнөөдөр парламентын сэтгүүлчдэдээ танилцууллаа. Парламентын үйл ажиллагааг сайжруулж, иргэдийн итгэлийг сэргээх зорилготой “Сайн парламент”-ын бодлого нь уриа тунхаг биш итгэл даах, хариуцлагатай, иргэдийнхээ төлөө ажилладаг бодит өөрчлөлт, шинэчлэл байх болно.
-Гишүүдийн ирц, санал хураалт, оролцоог ил тод мэдээлдэг болно.
-Ажлаа тасалсан, дэг зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцно.
-Хууль хэлэлцэхдээ иргэдийнхээ санал, оролцоог илүү өргөжүүлнэ.
-Парламентын мэдээлэл, батлагдсан хууль, шийдвэрийг энгийн, ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэж ажиллахад анхаарна.
*Хаалттай биш ил тод, нээлттэй
*Хариуцлага,сахилга баттай
*Иргэддээ ойр
*Иргэдээ сонсдог
*Иргэдээ оролцуулдаг
*Асуудлыг шийддэг
*Амьдралд хэрэгтэй, чанартай хууль баталдаг итгэл даах, хариуцлагатай, иргэдийнхээ төлөө ажилладаг төрийн бодит өөрчлөлт байх болно.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen