Конго улсад эбола вирусээр өвчилсөн хүний тоо 900 давлаа
Бүгд найрамдах ардчилсан Конго улсад дэгдээд буй эбола вирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 900 давж, 119 хүн амиа алдаад байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэхүү дэгдэлт нь Конго улсын хувьд “маш өндөр эрсдэлтэй” байгаа ч дэлхий даяар тархах эрсдэл одоогоор бага хэвээр байгааг мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт эбола вирусийн халдвараар өвчилсөн хүмүүст эмчилгээ хийж байсан явуулын эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаасан хэрэг гарсан.
Гэрчүүд болон цагдаагийн мэдээлснээр эболагийн эмчилгээний төвийг анх галдан шатаасан хүмүүс нь найзынхаа цогцсыг авахаар очсон хэсэг залуус байжээ.
Вирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн оршуулгын ёслолыг чанга хамгаалалтын дор гүйцэтгэж байгаа нь иргэдийн бухимдлыг улам өдөөж байна.
Учир нь нас барсан хүний цогцостой ойр байх нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул холбогдох албаныхан ар гэрийнхийг нь оршуулах ёслолд оролцуулахгүй байгаа юм.
Эх сурвалж: The Guardian