Цасан шуурганд алга болсон малчныг эсэн мэнд олжээ



Увс аймгийн Тариалан суманд үргэлжлэн орсон цас, хүчтэй цасан шуурганы улмаас энэ сарын 19-ны өдөр иргэд, малчид эрсдэлд орсон дуудлагын дагуу Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан тамгын газрын 4 албан хаагч, 2 иргэн 1 техник хэрэгсэлтэйгээр шуурхай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрин хайх ажиллагаа 21:00 цагт эхэлж, шөнийн 1:00 цагт малтайгаа цасан шуурганд туугдсан малчныг эсэн мэнд олжээ.
Буцах үед үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тэндээ машинтайгаа хонож, өчигдөр өглөөний 7:30 цагаас үргэлжлүүлэн ажиллаж тухайн малчныг 18:00 цагт гэрт нь хүргэж өгчээ.
Мөн Өлгий сумын төөрсөн 3 иргэнийг эсэн мэнд гэрт нь хүргэж, цасанд суусан автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen