
УБЦТС ТӨХК -аас цахилгаанаас үүдэлтэй аюул эрсдэлийг бууруулах зорилгоор түгээх сүлжээнд холбогдсон хувийн эзэмшлийн дэд өртөө, шугам тоноглол болон ААН, гэр хорооллын айл өрхүүдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалт, аюулгүй байдалд ээлжит бус үзлэгийг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх "Ухаалаг аюулгүй цахилгаан хэрэглээ" өдөрлөгийг энэ сарын 04-ний өдрөөс эхлүүлээд байна. Өдөрлөг нийслэлийн төвийн болон Налайх, Багахангай дүүргүүд болон Төв аймгийн 16 сумын хэмжээнд явагдана.Өдөрлөгийн хүрээнд хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн цахилгааны аюулгүй байдалд үзлэг хийж, эрсдэлийг бууруулахаас гадна төвөөс алслагдмал суурьшсан нийслэлийн бүх дүүрэг, Төв аймгийн Баянчандмань, Баянхангай сумд, Жаргалант тосгонд явуулын нийт 31 цэг ажиллаж хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээ, мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллах юм.Өнөөдөр (2026.05.06) Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн явуулын цэгүүд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан зах, 11 дүгээр хороо Хонхорын автобусны буудлын эцэст, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх зах, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул 2 зах, Баянгол дүүргийн 10 дугаар хороо И-Март худалдааны төв, Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Миний дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Эко худалдааны төв, Төв аймгийн Баянчандмань сумын Соёлын төвийн гадна талбайд тус тус байрлаж ажиллана. Хэрэглэгч та бүхэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф, төлбөр тооцоолол, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлэх, цахилгаанаар хангах гэрээ шинэчлэх, сунгах, хувийн эзэмшлийн цахилгааны дэд өртөө, шугам тоноглолд үзлэг хийх гэрээ байгуулахтай холбоотой мэдээлэл зөвлөгөө авах, 220В-ын сүлжээнд холбогдсон айл өрхүүд оруулгын утас, автомат солих үйлчилгээг үнэ төлбөргүй авах бол өдөрлөг дуусахаас өмнө манайд хандаарай."Ухаалаг, аюулгүй цахилгаан хэрэглээ" өдөрлөг энэ сарын 08-ны өдрийг дуустал үргэлжилнэ.


