Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи юугаараа ялгаатай вэ?


Судлаачдын үзэж буйгаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархи бүтэц болон мэдээлэл боловсруулах арга барилаараа тодорхой ялгаатай ч энэ нь оюуны чадварын ялгаа биш ажээ. Харин сэтгэх, харилцах, орчноо хүлээн авах хэлбэрт нөлөөлдөг байна.
Тухайлбал, эмэгтэйчүүд мэдээллийг илүү дэлгэрэнгүй санах, олон зүйлийг зэрэг боловсруулах, яриа харилцаанд төвлөрөх хандлагатай байдаг бол эрэгтэйчүүд логик, чиг баримжаа, нэг зүйлд төвлөрөх чадвараар илүү давамгай байдаг гэж үздэг.
Мөн эрэгтэйчүүд асуудлыг шууд утгаар нь хүлээж авах нь түгээмэл бол эмэгтэйчүүд үгийн өнгө аяс, далд санааг хамтад нь мэдрэх нь элбэг аж. Судалгаагаар эмэгтэйчүүдийн сонсгол, мэдрэх чадвар илүү мэдрэмтгий байдаг бол эрэгтэйчүүд харааны мэдээлэлд илүү анхаардаг байна.
Түүнчлэн нас ахихын хэрээр эрэгтэй хүний тархи эмэгтэйчүүдийнхээс арай хурдан жижгэрэх хандлагатай байдаг талаар судлаачид онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen