Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна
2026 оны 5-р сарын 20-ны өдрийн 11:00 цагийн байдлаар баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Нойтон цас гэдэг нь агаарын температур 0о-аас бага зэрэг дулаан байх үед цас, бороо холилдон хайлмагтаж орох үзэгдэл юм.
Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Баянхонгор, Завхан, Увсын зарим нутгаар цас орж байгаа бол Баян-Өлгийд цасаар шуурч байгаа юм байна. Зарим нутгуудад өчигдөр өдрөөс эхлэн цас орсон юм.
Харин Хэнтий, Хөвсгөлийн нутгаар аадар бороо, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөлийн зарим нутгаар бороо орж байна.