Нийслэл туршилтын талбар биш
90 оны залуусын төлөөлөл, орчин үеийн лидер гэх тодотголтойгоор Б.Пүрэвдага хотын даргад яригдаж эхэлжээ. Намтрыг нь харвал боловсролтой, спортын амжилттай, улс төрд шат дараатай явсан нэгэн харагдана. Гэхдээ Улаанбаатар хотод өнөөдөр CV биш, шийдэл хэрэгтэй байна.
Түгжрэл, утаа, газрын наймаа, авлига, ашиг сонирхолд идэгдсэн нийслэлийг анд нөхдийн улс төр, намын дэмжлэг, гоё имижээр биш бодит хатуу менежментээр удирдах цаг болсон.
Хотын дарга гэдэг 220 мянгатын хүүхэд байсан түүхээр хэмжигдэх ажил биш. Харин 2 сая хүний асуудлыг шийдэх улс төрийн жин, зангараг, хараат бус шийдвэр гаргах чадвараар хэмжигдэнэ.
Б.Зул