Судалгаа: Олон дахин хэрэглэдэг усны сав суултуурын суудлаас 40 мянга дахин их нянтай байж болзошгүй


АНУ-ын судлаачдын хийсэн шинжилгээгээр олон дахин хэрэглэдэг усны саван дээр суултуурын суудлаас хэдэн арван мянга дахин их нян илэрчээ. Ялангуяа савны амсар, таг дээр хамгийн их бохирдол хуримтлагддаг болохыг тогтоосон байна.
Судалгаагаар усны саван дээр уушгины хатгалгаа, хоолны хордлого, шээсний замын халдвар үүсгэж болзошгүй грам-сөрөг савханцар болон бацилл төрлийн нян илэрсэн аж. Нянгийн хэмжээ нь компьютерийн хулганаас 5 дахин, муурны хоолны аяганаас 14 дахин их байжээ.
Мэргэжилтнүүд “хэт айх шаардлагагүй ч усны саваа тогтмол, зөв угааж хэвших хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна. Усны савыг өдөр бүр зайлж, долоо хоногт 1-2 удаа гүн цэвэрлэгээ хийхийг зөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen