Байгалийн цогцолборт газарт хууль бусаар ногоон хаш олборлож байсан бүлгийг Тагнуулын байгууллага илрүүлжээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сум дахь Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газарт хууль бусаар ногоон хаш олборлож байсан бүлгийг Тагнуулын байгууллага илрүүлжээ.
Хятад иргэн Монгол Улсын нэр бүхий иргэдтэй бүлэглэн улсын тусгай хамгаалалттай “Бяран” ууланд тэсэрч дэлбэрэх бодис ашиглан олборлолт явуулж байхад нь өчигдөр /2026.05.14/ таслан зогсоосон байна.
Уг этгээдүүдийг цагдан хорьж, шалгаж эхэлсэн бөгөөд хэрэгт тус цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон хил хамгаалах заставын зарим удирдлага холбоотой байж болзошгүй талаар нутгийн иргэд мэдээлжээ.