Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчидтай уулзлаа


Өнөөдөр \2026.05.13\ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Батлан Хамгаалахын сайд Д.Батлут нар Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нартай уулзлаа.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Батлан Хамгаалахын сайд Д.Батлут нар Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нарт хандан үг хэлж, ажлын өндөр амжилт хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Боловсролын ууган байгууллагуудын нэг, 105 жилийн түүхт Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, 92 жилийн түүхэн замналтай Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй хэрэгжүүлж ирсэн”-ийг онцоллоо.
Мөн дэлхий нийтийн чиг хандлага, нийгмийн хөгжил дэвшил, аюулгүй байдлын орчин, техник технологийн хөгжил, гэмт хэрэг, зөрчлийн шинэ хэлбэрүүдтэй уялдуулан, ажлын арга барил, сургалт, судалгааны агуулга, арга зүйг шинэ түвшинд хүргэх шаардлага үүссэнийг чухалчилж, бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх салбартаа өндөр амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Дотоод хэргийн их сургуулиас Монгол Улсын гавьяат хуульч цолоор “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэн, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Тактикийн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хурандаа С.Нямжав, “Цэргийн гавьяаны одон”-оор Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа, “Алтангадас” одонгоор гагнуурчин Н.Гомбогаанин, “Цэргийн хүндэт медаль”-аар Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн профессор, цагдаагийн дэд хурандаа З.Сүлд, Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн профессор, цагдаагийн дэд хурандаа Г.Гантулга, Хууль зүйн сургуулийн сургалтын арга зүйч, цагдаагийн дэд хурандаа О.Одонтуяа, Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн багш, дэд хурандаа С.Эрдэнэбат нар шагнууллаа.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen