Ким Жон Ун нас барвал Хойд Солонгос цөмийн зэвсэг харвана

Ким Жон Ун нас барвал Хойд Солонгос цөмийн зэвсэг харвана

 

Хойд Солонгос улс хэрвээ удирдагч Ким Жон Ун гадаадын дайсны гарт амиа алдвал цөмийн зэвсгээ харвахаар Үндсэн хуулиа өөрчилжээ. Энэхүү өөрчлөлтийг Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон түүний ойрын зөвлөхүүд АНУ, Израилийн цохилтод өртөж нас барсны дараа хийсэн байна. Пёньян хотноо гуравдугаар сарын 22-ны өдөр болсон 15 дахь удаагийн Ардын дээд хурлаар нэмэлт өөрчлөлтийг баталжээ.

Улмаар Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба энэ мэдээллийг өнгөрсөн Пүрэв гаригт /2026.05.07/ нийтэд ил болгосон байна. Мэдэгдэлд дурдсанаар Ким Жон Ун хөдөлмөрийн чадвараа алдах юм уу нас барсан тохиолдолд уг хуулийг нэн даруй хэрэгжүүлэх юм.

Энэ талаар Сөүлийн Күкмин их сургуулийн түүх, олон улсын харилцаагаар мэргэшсэн профессор Андрей Ланков хэлэхдээ "Энэ ойлголт өмнө нь бодлогын чанартай байсан бол одоо Үндсэн хуульд тусгагдаад, улам ач холбогдолтой болж байна. Иранд болсон явдал тэднийг сэрээсэн. Хойд солонгосчууд АНУ, Израилийн довтолгооны гайхалтай үр дүнг харсан учраас одоо айж байгаа нь аргагүй" гэжээ.

Ким болон түүний ойрын хүрээллийг устгах нь Ираны хувилбараас илүү хэцүү байх болно. Яагаад гэвэл Хойд Солонгосын хил үндсэндээ хаалттай учраас цөөн тооны гадаадын дипломат болон тусламжийн ажилтнууд, найрсаг харилцаатай орнуудын бизнес эрхлэгчид өндөр хяналт дор хил нэвтэрдэг. Ираны довтолгоонд тагнуулын мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл Хойд Солонгосын хувьд ийм мэдээллийг олж авахад амаргүй юм.

Ким Жон Ун хувийн аюулгүй байдалдаа хэт санаа зовж, үргэлж бие хамгаалагчидтай явдаг гэдгээрээ алдартай. Тэр байтугай онгоцоор нисэхээс зайлсхийж, хуягт галт тэргийг сонгодог. Түүнчлэн хиймэл дагуулын технологиос мэдээлэл алдагдах вий гэдгээс Хойд Солонгос хамгийн их айдаг. Аливаа мөргөлдөөн гарлаа гэхэд хамгийн эхэнд удирдагчийг нь онилох магадлалтай тул тэдний айдас үндэслэлгүй ч биш юм.

ЭХ СУРВАЛЖ: The Telegraph

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen