Богдхан ууланд алхаж байсан иргэн унаж нуруугаа гэмтээжээ


Хан-Уул дүүргийн 11-р хороо Богдхан уулын зүүн оргилд ууланд аялалаар зорчиж байсан иргэн унаж нуруугаа бэртээсэн гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу ногоон бүсийн эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай ажиллан, бэртсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, аюулгүй тээвэрлэн уулнаас буулгаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Иргэн та ууланд алхаж, аялал зугаалгаар зорчихдоо болзошгүй осол, гэмтлээс сэргийлж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen