Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжин, хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа дүүргийн төр, захиргаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хичээл зүтгэлд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.